Sabtu, 30 April 2011

S united crew [Зассан]


SUC буюу Style Syndrome Street of ART [S united crew] нь 2008 оны 4 сарын 12нд ШУТИС-ийн Үйлдвэрлэл Технологи Дизайны Сургуулийн оюутнууд нийлэн анх гараагаа тавьжээ. SUCrew =>> EtoStarr, Otzz, oOze, vivid, Ganto, Alc, Arka, Joker, Bros болон миний цээжээр нэрийг нь мэддэггүй гишүүдээс бүрдсэн. Хийсэн бүтээсэн зүйлсийн хувьд бага гэхэд багадам учир зарим нэгэн зургуудаас оруулав.
Be төвийн дотоод болон гадаад засал чимэглэлийг хийж гүйцэтгэсэн.

Be төв засал чимэглэл графит

3,4-р хорооло OLYMP төв
FM 99,7
S united-ын 2 жилээрээ ШУТИС-ҮТДС (өөрийн сургууль) дээр гаргасан үзэсгэлэн

Саяхан 2011 оны 4 сарын 14нд C1 телевиз дээр 3 years anniversary болсон ба энэ талаарх мэдээлэл энэ блог дээр болон CCB MaskofKA блог дээр байгаа орж сонирхож болно.
DIGITAL ART... TIGER TRANSLATE
 S united first ART 2008
Be графитийн уралдааны 1 2 3р байрын шагналт, гайхалтай биш гэж үү. Нэг 12 хүнтэй багаа 4 хэсэгт хуваан 3, 3н хүний бүрэлдхүүнтэйгээр ороцлцож эхний 3н байрыг тусгай байртай нь авна гэдэг юу гэсэн үг вэ. True Mongolian Mind...
S-Buzz crew
S-S crew
S-SOA crew
S-SSS crew
№2 World pub
some Workzz
Vector style

ASC and SUC

1 year anniversary
Нэгэн жигд хэмнэл
S+SSS+SOA+Buzz= SSSOA united crew
Монголын хамгийн урт графит, Хамаг Монгол
 Зөрүүд эрх чөлөө ITDS...
 From SAS crew, For S united Mongolian Graffiti crew...
 Монголын хамгийн том S үсэг хэхэ

 Сүү биш будаг гаргадаг үнээ... Өнгө түгээгч үнээ
 iLoft Tiger Translate
Их юм мартах юм даа би, Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу паркийн тоглоомуудыг будаж амь оруулсан хүн нь мөн л S...
Үнэхээр л графит гэдгийг Монголд хэрэгжүүлж, хөгжүүлж, таниулж байгаа энэхүү багийн тухай мэдэхгүй бол алдас болно биз... 3жилийн хугаацаанд хотын өнгө түгээгчдийн гол цөм нь байгаа та бүхэн баярлалаа...

Selasa, 26 April 2011

Дorjko гэнэ үү? хахаха

 Дorjko гэнэ үү? Street байж болно оо, эхлээд нэрээ аятайхан биччихээд дараа нь вандализм бод мал аа!
  Монгол, Англи 2 үсэг хольж нэрээ өөрөө өөртөө өхөөрдөж бичсэн энэ бохир гартыг яалтай ч бил ээ... Бичиж байхад нь хараагүй болхоор хойноос нь үглээд ч яахав, ямар ч графит бичилтийн хэлбэргүй 1500-ийн spray барьж үзсэнээ гайхуулж явдаг малуудыг ойлгохгүй юм. Анх би ч гэсэн spray барьж төрөөгүй болхоор хэцүү л байлаа гэхдээ хэний ч бүтээл дээр дарж бичиж байсангүй. (SIGNAL-ийг дарсныг эс тооцвол) Хүний tag , throw up дээр ч дархад тухайн хүнээсээ илүү байх ёстой. Гэтэл энэ Монгол, Английн ирлийз нэртэй нөхөрт ингэж дарах эрх ч байхгүй гэж бодно. Үүнийг би хэрэв арилгахыг хүсвэл дахин коунтер өгч, гялбаа болон хүрээний шугамыг гаргана. Гэхэд энэ хүнд үүнийг ойлгох ухаан байсангүй.
Вандализмаа зогсоо!!!

3M mask

3M™ 7500, 6000, 7000, гэх мэт янз бүрийн загварууд байдгийн дотроос гайхалтай этгээд, шинэлэг загвартай нь 6000 series билээ. Ихэнх нь ажлийн зориулалтаар (уул уурхайн) хэрэглэгддэг ба ханиадний эсрэг зүүх маск байдаг байна . Монголын нэлээд хэдэн графит артист яг ийм масктай уран бүтээлээ туурвидаг. Хэлүүлэлтгүй энэ маск нь мэдээж будагны хордлогонд орохоос сэргийлдэг.
 6000 series нь 6000, 6100, 6200 гэж байдаг. Энэ нь ялгаа байхгүй ба размерийг нь зааж өгдөг: 6000-S 6100-M 6200-L гэж нэрлэдэг байна. Маскний бүтцийн хувьд 3 хэсэгт хуваагдана. Үндсэн хэсэг буюу их бие, филтер буюу шүүлтүүр, тогтоогч буюу толгойд нааж өгөх хуванцар. 
Их биеийн хэсэг  нь урд хэсэгтээ өөрийн филтертэй 2 талдаа нэмэлт филтер суулгах хэсэг байрлана. Нүүртэй наалдах хэсэг нь ризенэн(зөөлөн) байдаг. $13.95
Филтер буюу шүүлтүүр нь давхар будаг сарьнуулагчаар тоноглосон хуванцар биет. 3н давхарагаас бүрдэх филтер үүргээ гүйцэтгэж чадхаа больвол сольж бас болдог. $26.25
 Тогтоогч нь түгжээ хэсэг нь хуванцар ба ризенээс тогтоно. Мэдээж уртасгаж багасгаж болно. $9.45
Үнийн мэдээллийг www.gemplers.com-оос авав.