Jumat, 31 Desember 2010

миний sketch 2010 онд хийж байсан

Миний 2010 онд хийж байсан скизүүд үзээд ямар байгааг нь хэлээрэй..









за энэ блогийн шинэ админ fOz бн!?!!?


за би шинээр энэ блогт админ наар орлоо мэдээгээ аль болох таслахгүйг хичээн ээ ихэнхдээ гадаад мэдээ өгөх бх дaa!!

Rabu, 29 Desember 2010

S united crew part2

 S cru 2-р хэсэг энэ удаад бичлэг

'S' United one year-04.12

Sergen mandalt 04.12
Shineer mendelsen S Cru uniar
Setgel hudulsun zuun jiliin tulu
Shiruuhen tsatsarsan budagnii nuluu

Anhnii buteel neg jiliin umnu hanan dr
Ahin dahin zursan ter hananii suurin dr
Duussan budag jiliin jild huglurch
Duugai jaal chinii amiig bid angailgana

Seruuhend beersen 5 huruu
Setgeleeree buleetssen bidnii S Cru
Chinii umnu aviyasaa delgej bn
Chih tavin sons bid dahin mendelj bn

Bidnii zurh neg gazar tsohilj
Busdiinh harin bidniig harad tsochij
Gaihaj bishirsen duunii hug
Gartsaagui bidnii yalaltiin tug

Tsuhurch buhimdsan neg udur ard
Tsuuhun hooltoi ter udriig sana
Hodood guniglasan ter tsagiig buu mart
Humuus bidniig ajiglasaar bn uurd sana

Budgaa bariad setgeleeree uragshil
Busdaas buu hotsor bidnii gants omogshil

Huuchin hana odo hugshirsun
Huuramch hujaa odoo ungursun
Halh Cru tednii zamiig halhalna
Haashaach zugatah gazargui boltolni alhalna... 

Panz ft. KA - Өнгө түгээгч (клип)

Монголын граффити уран бүтээлчдэд зориулж хийсэн анхны клип.
CoLoR TraNsPorteR ! Улаанбаатар хотын өнгө түгээгчид...
Click Click BooM - KA Gangsta Service - Panz
3:42 сек
Animation: S united Crew : ALC Ganto viViD oOze



Minggu, 26 Desember 2010

Graffiti studio 2.0 (Татах линк)


За энэ бол миний заримдаа тоголдог тоглоом Graffiti Studio бол мөнгө үрэлгүйгээр вандал хийлгүйгээр өөрийгөө дадлагажуулах тоглоом юм.

нэмж хэлхэд MOUSE-нийхаа хурдыг тохируулбал илүү сайн зурах юм байна лээ шүү.


ТАТАХ 4shared.com дээр

Jumat, 24 Desember 2010

Marc Echo's Getting Up (татах линк)

IDEAS ARE BULLETPROOF AND ITS STRONGER THAN LOVE....Still Free
Энэ нийтлэлийг би өмнөх банжиг блог дээр нийтлэж байсан ч банжиг гэмтэж дахиад нийтлэхдээ gamez.mn сайтын Хүслэн ахын нийтлэлийг авчихлаа.
 TRANE бол энэ тоглоомын гол дүр паркоур граффитийн нийлбэр билээ...

Нэр: Coltrane
Овог: Crowley
Нас: тодорхойгүй
Байршил: New Radius хот
Харъялал: SFC (Still Free Crew)
Статус: Амьд байгаа
Ажил: эрх чөлөөт уран бүлээлч, босогч


New York хотын ирээдүйн дүр төрх болсон New Radius хотод юм гэнээ. Бүхий л эрхийг гартаа атгасан захиргаадалтын нийгэм ноёлох болж, засгийн газар хүчээ авсаар хэвлэлийн байтугай хувь хүний эрх чөлөөнд заналхийлэх болсон цаг ажээ. Шинээр сонгогдсон хотын захирагч Sung хотыг мэдэлдээ авах үед хүмүүсийн хүсэн хүлээж байсан горьдлого тасарч байдал улам дорджээ. Өөрчлөлт шинэчлэлт хийж байгаа мэт боловч цэргийнхэн бүхнийг дарангуйлж эгээ л цэргийн дэглэм ноёрхох болов. Энэ бүхэн хотын чөлөөт уран бүтээлчид буюу эрх чөлөөт зураачдад илүү хүндээр тусч байлаа. Учир юун гэвэл засгийн газрын ойрын төлөвлөгөөнд хотыг эрээн мяраан будгаар дүүргэх эдгээр граффитчидаас цэвэрлэх явдал байлаа. Харин манай зохиолын гол баатар бол залуу зураач Coltrane Crowley буюу бусдын нэрлэж заншсанаар Trane юм. Гудамжны графитыг сонирхдог тэрээр эрх чөлөөт зураачдын ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг эзлэхээр өөрийн дошны эргэн тойронд өөрийн нэрийн хуудас болох цөөн хэдэн графитыг шүршсэнээр түүний эрх чөлөөт тэмцэгчийн замнал эхлэх билээ. Удалгүй тэрээр өөрсдийгөө Vandals of New Radius хэмээн нэрлээд VaNR гэж товчилсон графит зураачдын бүлэглэлтэй сөргөөцөлдөж эхлэх болно. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав, мэдээж энэ тэмцлийг тэд л эхлүүлсэн байж таарна. Хотынхоо сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог Gabe гэгч тэднийг ахладаг аж. Мөн Spleen, DIP зэрэг хүчирхэг залуус түүнийг хүрээлнэ. Trane хүү бяцхан тэмцлээ үргэлжлүүлсээр л. Удалгүй аварга биетэй Цагаан Майк, Kry-1 зэрэг найзуудтай болох болно. VaNR-уудын эсрэг тэмцэхийн хажуугаар CCK (Civil Conduct Keepers) хэмээх хүчний байгууллагынхантай хөөцөлдөнө. Хотын энд тэнд байрлах VaNR-ынхны графитыг дарж өөрийн нэрийг бичнэ, эсвэл тэдний зургийг шоглон графит гэхээсээ илүү шог зураг болгон элэглэнэ. Хотын хаа саагүй өнгөц харагдах газар бүхэнд өөрийн нэрийг үлдээж амжина. Ийнхүү New Radius-т өөрийн тэмцлийг хийж явахдаа Trane хүү бодит ертөнцийн домогт уран бүтээлчид болох Cope2,Futura,Obey,Seen,T Kid.,Smith зэрэг эрх чөлөөт зураачидтай өөрийн ертөнцдөө учрах билээ. Тэднээс гарын үсгийг нь авч, туршлага судалж, фото зургийн хальснаа тэдний гайхалтай урлагийн бүтээлийг буулган авч өөрийн бүтээлдээ тэдний стилийг уусгах аж. Удалгүй Trane CCK-ийнхан чөлөөт уран бүтээлчдийг устгах харгис төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлснийг мэдэх бөгөөд эцгийнхээ танил Decoy гэгч зураачаас эцгийг нь хотын дарга Sung хөнөөсөн болохыг мэдэж авах болно. Trane хүүгийн гудамжны тэмцэл нь аажмаар засгийн газрынхаа эсрэг чиглэж өөрийн найзуудын хамтаар SFC (Still Free Crew) бүлгэмийг байгуулдаг байна. Урьдны өстөн VaNR-ын залуустай Trane хүү эвлэрч, тэднээр хүчээ зузаатгажээ. Энэ хугацаандаа Trane Gabe-ийн найз охин Trina-д сэтгэл татагдах ажээ. Гэвч ухаалаг залуу маань тэнэг алхам хийлгүй, дурлал шохоорхлоос илүү эрх чөлөөг, хүсэл мөрөөдлөө илүүд үзжээ. Ийнхүү чадварлаг залуусаас бүрдсэн SFC -ийнхэн хотын хаа саагүй явж засгийн газар болоод тэдний гар хөл болсон CCK, мэдээжийн хэрэг ноён Sung-ийн эсрэг өөрсдийн багс, бийр, будаг шүршигчийнхээ хошууг чиглүүлж энд тэндгүй ухуулах зурагт хуудас, постер нааж, графит шүрших болно. Бүр New Radius-ийн гүүрэн дээр, CCK-ийн төв байран дээр, хотын дээгүүр эргүүл хийх телевизийн хөөрөгч бөмбөлөгөн дээр хүртэл зураад амжих болно. CCK-ийнхан ч улам хүчирхэг болж өөрсдийнх нь байрлах дүүрэг дошруу удаа дараа халдаж, байрыг нь галдаж, анд Decoy-г нь хөнөөх болно. Уур хилэн нь бадарсан Trane байшингийн дээвэр дээр цагдаагийн ахлагч Hunt-тай тулалдах үедээ, тун санамсаргүйгээр хальт гишгэж өөрөө галд өртөж зулын гол болсон түүнийг алсан гол буруун болж хилс хэрэгт унана. Энэ бүхнийг ТВ-ээр шууд дамжуулж байсан тул яах аргагүй Trane хотын нэг номерын аюултай гэмт хэрэгтэн болж эрэн сурвалжлагдана. Гэвч манай эрх чөлөөт уран бүтээлч бууж өгөлгүйгээр тэмцлээ үргэлжлүүлж шинэ жилийн үдэш ноён Sung-ийн ярилцлага өгөх агаарын бөмбөлөг бүхий явуулын станцид нэвтрэн орж түүний шууд нэвтрүүлэгээ цацахаас өмнөхөн нь арынх нь фон нь дээр Sung-ийн хамаг л булхайг илчилсэн графитыг зурж амжих билээ. Тиймээ энэ бол эрх чөлөөт уран бүтээлчийн тэмцэл юм, буу зэвсгийн оронд, үзэг бийр, багс будгаар зэвсэглэсэн түүний энэ тэмцэл, тэмцэл гэхээсээ илүү урлагийн, оюун ухааны, үзэл бодлын дайн гэлтэй...

Сонирхуулахад:

+Энэхүү зохиолыг Marc Ecko өөрөө бичжээ

+Тоглоомон дээрх гайхалтай зургуудыг амилуулахын тулд бодит ертөнцийн 50 эрх чөлөөт уран бүтээлчид гар бие оролцжээ

+Trane-ий хоолойд реппер Talib Kwelli дуу оруулсан байна

IDEAS ARE BULLETPROOF AND IT"S STRONGER THAN LOVE
BEFORE THEY WERE SILVER WE WERE GOLD
 thanks to Gamez.mN Хүслэн
(Минийх дээр лав болохгүй байгаа :D )

Kamis, 16 Desember 2010

Монголд Автограф орж иржээ

Саруул төвийн дэргэд Машин дээр зурдаг болцон байна... Энд тэнд ганц 2 тааралдаад байсан чинь манай гэрийн хажууд байж л дээ хэхэ.

Selasa, 07 Desember 2010

we are 11b T-shirt Work

Ангиараа хийсэн нэг оройн бүтээл ... dz!ne by the ScReaM










Kamis, 02 Desember 2010

INTER CREW

Монголын анхны граффити бүлэг ИНТЕР...
Мэдээлэл хомос байсан ч inter-ийн талаар дурдах хэрэгтэй байх гэж бодлоо.
DeeZ
Tsezy
Hoze
Namaa
Pujee
Tsengel
D... (хэхэ тагийг нь уншиж чадсангүй)

 Харин одоо интер бүлэг маань тарсан бөгөөд багаараа граффити хийхгүй байгаа.