Senin, 31 Januari 2011

Үсэрч, харайх бишээ... Паркур!

Parkour гэж юу вэ?Нэрний хувьд бол Le Parkour нь l'art du déplacement буюу “Хөдөлгөөний урлаг” гэсэн утгатай Франц үг билээ. Parkour бол төрөл бүрийн саад, хаалтыг өөрийн мэдрэмж, хурд хүч, тэнцвэр болоод авхаалж самбаа чадварын тусламжтайгаар даван гарч төрөл бүрийн хэлбэртэй гадаргуунууд дээр дамжин шилжиж, жирийн хүмүүсийн хувьд хэзээ ч байж боломгүй мэт тэр л нарийн төвөгтэй газруудад өөрийн замыг олон хурдлах маш сонирхолтой спортын нэгэн төрөл билээ. Тиймээ үнэхээр сонирхолтой, спорт гэхээсээ илүү урлаг л гэлтэй.

Бидний өдөр тутмын амьдралд, биднийг хүрээлэн буй орчинд эргэн тойронд том жижиг болоод урт нарийн, өргөн бүдүүн хийгээд хатуу зөөлөн маш олон төрлийн гадаргуунууд тааралдаж байдаг. Хэзээ нэгэн цагт та тэдгээр олон гадаргууг сайтар ажиглаж байсан болов уу? Хэрвээ та сайтар ажиглах юм бол тэр бүх гадаргуун дээр маш олон төрлийн зам байгаа нь харагдах болно. Чухам үүнийг л traceur-үүд буюу замчид төвөггүй олж харах агаад тэд үүнийг даван туулж чадна. Уг спортоор хичээллэгч залуусыг traceurs гэх ба харин эмэгтэйчүүдийг traceuses гэдэг.

Гарал үүсэл:

Анх Дэлхийн I дайнаас өмнө Францын усан цэргийн офицер Georges Hébert дэлхийн олон оронд аялал хийсэн байна. Ийнхүү аялж явахдаа тэрээр Африк тивийн олон уугуул иргэдтэй уулзжээ. Тэгээд өөрийн тэмдэглэлдээ: “Тэдний бие нь үнэхээр эрүүл чийрэг бөгөөд гайхалтай тэсвэр хатуужилтай, хурдан шалмаг басхүү чадварлаг байж билээ. Гимнастик ч юмуу элдвийн дасгалын тусламжтайгаар тэд ийм төгс биетэй болоогүйэ, харин тэднийг ийм чанга биетэй болоход хүрээлэн буй орчин, байгаль эх л тэдэнд тусалжээ” хэмээсэн байдаг.
Удалгүй 1902 оны 5-р сарын 8-нд Saint-Pierre, Martinique байх үед нь Pelée хэмээх галт дэлбэрэн оргилсон агаад тэрээр тэндхийн 700 гаруй хүний хамт арайхийн эсэн мэнд зугтан гарч чадсан гэдэг. Энэхүү явдал нь түүнд хүчтэй сэтгэгдлийг үлдээсэн бөгөөд хүнд гэнэтийн аюулаас зугтан гарах атлетик чадвар үнэхээр хэрэг болдгийг ойлгожээ. Тэрээр дараа нь Францын Reims-ийн коллежид биеийн тамирын багшаар ажилд орсон бөгөөд түүний хичээлээ заах аргачлал нь хаа ч байхгүй өвөрмөц байлаа. Тэрээр оюутнуудад нөгөө л нэг сагс воллейбол, эсвэл байдаг л элдвийн сунгалтын дасгалуудыг заахын оронд байгальтай дасан зохицож, хүрээлэн буй орчиндоо уусах талаар сургалт явуулах болжээ. Жишээлбэл: зүгээр алхах гүйх үсрэхээс эхлээд нэг биетээс нөгөөд шилжих, тэнцвэрээ олох, авирахаас гадна шидэх, усанд сэлэх гээд л) Энэ бүхнийгээ гурван үндсэн хэсэгт хуваажээ. • Energetic or virile sense: energy, willpower, courage, coolness and firmness • Moral sense: benevolence, assistance, honor and honesty • Physical sense: muscles and breath Дэлхийн I ба II дайны үед энэ нь цэрэг, цагдаа болоод онцгой байдал, гал сөнөөгчдийг бэлтгэх хөтөлбөрт parcours du combattant нэртэй бүхэл бүтэн курс болон хичээллэх болжээ. Тиймээ энэ бол ердөө л эхлэл нь... Удалгүй David Belle хэмээх чадварлаг нэгэн залуугийн тусламжтайгаар Parkour нь жинхэнэ спорт болтлоо хөгжсөн билээ. Та нар david Belle-г мэдэх байлгүйдээ B-13 киноны Leito-ийн дүрд тоглодог шүүдээ.

Parkour-аар хичээллэх тухайд:

Parkour – энэ урлагт суралцахын тулд танд тусгай заал хэрэг болохгүйэ, тусгай дасгалжуулагч, багш ч хэрэг болохгүй. Харин та өөрөө өөрийнхөө дасгалжуулагч болох болно. Зүгээр л гэрийнхээ хаалгаар гарсан л бол хүрээлэн буй орчин тэр чигээрээ таны хувьд бэлтгэлийн талбай тань байх болно.Үүгээр хичээллэх тусам улам амтанд нь орж удахгүй өөрийн гэсэн стиль хэв маягаа олж авах болно шүү. Ерөнхийдөө PK гэдэг бол A цэгээс B цэгрүү өөрийн гэсэн хурд, хүч, тэнцвэр болоод басхүү өөрийн гэсэн стильтэйгээр хугацааны тодорхой агшинд шилжэх нарийн шинжлэх ухаан юм шүүдээ. Зүгээр л A цэг дээр зогсоод B цэг дээр анхаарлаа төвлөрүүлээд шилжээд нэг үздээ...танд үнэхээр өвөрмөц сэтгэгдэл төрөх болно гэдэгт итгэж байна хэхэ.
Магадгүй танд энэ бүхэн утгагүй мэт санагдаж болох юм. Зүгээр л ямар ч зорилгогүй мэт үсэрч харайгаад л, гүйгээд л...Хэрвээ та ингэж бодож байвал том эндүүрч байна. Туршаад үз л дээ. Газраас гурван метрийн өндөрт гарахад л толгой тань эргэх вий. Газраас дээш хоёр метр өндөрт өргөгдсөн саад дээгүүр гарах гээд үздээ. Тэгээд та ойлгох болно...

Техникүүд:

Parkour-ийн спортоор хичээллэж байна гээд зүгээр тааваараа үсэрч харайгаад байхгүйэ. Учир нь энэ нь өөрийн гэсэн нарийн техник арга барилууд бүхий цогц шинжлэх ухаан юм. (Техникүүдээс нь товч дурдвал: Landing, Balance, Cat balance, Underbar, Lache, swing, Pop vault, wall hop, Wallpass, wallrun, Speed vault, Lazy vault, Cat pass/jump, (king) kong vault, monkey vault Wall Jump, Tic-Tac or Tac Vault, Roll гээд маш олон техникүүд бий)
www.urbanfreeflow.com – оос та техник хичээлүүд болоод зөвлөгөө, ер нь PK-ийн тухай бүхий л мэдээллийг авах боломжтой шүү.

Parkour-аас олж авах үр дүн:

+Ахин хэзээ ч давтагдашгүй мэдрэмж, залуу насны эрч хүчийг мэдрэх болно +Таны хамгийн үнэт зүйл болох эрүүл мэнд +Гайхамшигтай бие бялдар +Тэсвэр хатуужил, хүч чадал, хурд +Өөртөө итгэх итгэл, өөдрөг сэтгэл санаа, урам зориг,эрч хүч +Стресс,бухимдилгүй болох +Чөлөөт цагаа үр дүнтэй, хөгжилтэй өнгөрөөх +.... +эцэст нь та жинхэнэ өөрийгөө олж авах болно

Жич:

Parkour-аар хичээллэнэ гэдэг нь заавал өндөр зүйлсээс үсэрч, байшингийн дээвэр дээгүүр гүйх биш шүү. Мөн уг спортоор аль ч насны хүн хичээллэх боломжтой. Бас болгоомжтой байх хэрэгтэй шүү. Нэгэн бодлын PK гэдэг их аюултай спорт шүү.
Аа тийн бас Free Running гэж бий. Гэхдээ энэ нь PK-аас ялгараад байх зүйл нэг их байхгүйэ. Гол ялгаа нь гэвэл: Parkour: A to B байдаг бол Freenrunning: A to B to C to D to….. Үсэрч, гүйж харайх нь зөвхөн хүүхэд насанд л үлдэх ёстой юм гэжүү. Яагаад та амьдралыг арай өөр өнцгөөс нь харж болохгүй гэж.
Impossible is Nothing......Just do it
Ч.Хүслэн

Sabtu, 29 Januari 2011

Эрт дээр үед графит нэг иймэрхүү :))

 Энэ бол вандализм!

 
You spray...
You pay...
 Location: 120
 Vandal: Unknown

Граффитин цагаан толгой ?

Манай нэг анд асуулаа л даа. Граффитин цагаан толгой гэнээ. Уг нь бол админ миний бодлоор граффитид ямар ч цагаан толгой гэж байхгүй... Учир нь граффити бол хүний бодол санаанаас урган гарах үсэг бичээсийн урлагийн төрөл гэлтэй. Тийм учраас граффити нэгэн хэв маягтай байна гэж байхгүй, хүн бүрийн уран сэтгэмж өөр байдагтай адилаар граффити бас өөр өөр хэв маягтай байх ёстой.. Тиймээс өөрийхөөрөө л уран бүтээлээ туурви. Нээрээ надад энэ санааг cOze ах зөвлөж байсан юм аа. Чи графит зурах гээд учраа олохгүй байвал интернетээс зураг хуулж зур... МАШ ИХИЙГ тэгж байгаад чиний hand skill сайжирна тэгээд өөрийнхөөрөө зураад үз. Энэ удаад өмнө нь зурж байсан зургуудаасаа үсэгүүдээ бодож байгаад өөрийнхөөрөө үсгээ янзлаад зур. Тэгээд үгээ бичиж дуусаад донжыг нь олоод бага зэрэг янзалчих...


Street artist Ron English

За амласнаараа ахиад 1 artist-ийг танилцуулах гэж байна. Энэ хүн одоо  50 орчин настай. Тэр нилээн эртнээс зурж , хийсээр иржээ. Хийсээр гэдэг нь энэ artist маань бэлэг дурсгал маягийн юм бас давхар хийдэг. Хийж зурдаг төрөл нь Cartoon маягийн шог , инээдмийн зураг зурдаг (уран зураг). Энэ хүнийг Ron English гэх бөгөөд энэ нэр нь жинхэн тэрний нэр юм байна. Өөрөөр хэлбэл  Tag-гүй (нууц нэр) хэргэлдэгүй гэсэн үг. Ron маань нилээн сүүлд, саяхан Street art хийж гуданжинд зурдаг болсон. Бараг хамгийн хөгшин artist юм байна. За ингээд тэрний бүтээлүүдээс.
Merlin Monro with Mr.? 

M on top

Ron English өөрийн логотойгоо хамт

fat Batman

цайллага 1

цайлагга 2
Mickey Mouse Jesus-ийн оронд

Ron English зохиомж



За нэг иймэрхүү зүйл хийдэг хүн байна даa.
                                                                  ХҮНДЭТГЭСЭН 
                                                                                               fOz

Banksy-гийн зөвхөн цоолборуудаас бүтсэн зурагнууд

Өдрийн мэнд уншигчидаа. Би нэг хүүхдийн хүсэлтээр ахиад нэг удаа Banksy-гийн уран бүтээлээс хүргэхээр боллоо. Энэ удагийнх арай л өөр! Юу нь гэхээр энэ зурагууд нь зөвхөн цоолборуудаас  бүтсэн. 1, 2 нэмэлттэй (зурас , будалт , арийн фонт) зэрэг нь нэмэлт болж байгаа. Зарим 1-г нь гудамжинд биш музейд байхад авсан зургууд шүү. Хүсвэл яг гудамжны цоолборуудийг нь нийтэлж болно!?!












Метроны буудалдах цоолборон бүтээл
удахгүй ахиад 1 уран бүтээлчийн талаарх мэдээлэл оруулна.
 ХҮНДЭТГЭСЭН  
                                         fOz

Jumat, 28 Januari 2011

Banksy-гийн хэдэн видео


1. Banksy-гийн 2010 ондох бүтээл зарим нь дээрийнх байна лээ!?!?



2.  Banksy маань шөнийн дуранд өртжээ

 

3. Banksy-гийн зарим 1 уран бүтээл нь


4. Banksy -гийн уран бүтээлийг сайн хуулж бн шүү!?!?! XxЭxЭ

 
За энэ хүрээд зогсийдоо Banksy-гийн талaар мэдээлэл авхийг хүсвэл надад хэлээрэй
XҮНДЭТГЭСЭН 
                                          fOz!?!??!

Kamis, 27 Januari 2011

Ironlak-н бүтээгдэхүүнүүд


Ironlak-н талаарх өмнөх мэдээгээрээ та бүхэндээ зөвхөн шүршдэг будгийг нь танилцуулсан. Харин энэ удаад та бүхэндээ IRONLAK компанийн бусад бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.
Хамгийн түрүүнд та бүхэндээ Ironlak-н маркер-г танилцуулж байна.

1.  Ironlak STRIKERS - Twin Markers. 
 
САЙН ЧАНАРЫН ГРАФИК МАРКЕР.
Ironlak-н бас нэгэн бүтээгдэхүүн бол Strikers хэмээх Маркер. Эдгээр маркерууд нь маш чанартай бөгөөд Япон улсад үйлдвэрлэгджээ. Хоёр талдаа гардаг.

Энэхүү маркер нь доорх өнгөний сонголттой.

Дээрх маркеруудыг ашиглан зурсан зургийг хүргэж байна.






 2. За харин энэ бол онцгой нэг зүйл. Хязгаарлагдсан тоот спрейнүүд.

1. Meks Magic. Хязгаарлагдсан тоотой


2. Ewok's Froggy. Хязгаарлагдсан тоотой
 3. Wanyology Blood. Хязгаарлагдсан тоотой
4. Vans Kryptonite.  Хязгаарлагдсан тоотой
 5. Sirum Black-Red. Хязгаарлагдсан тоотой
6. Phat1's TrueRoyal. Хязгаарлагдсан тоотой
7. Dieci Does. Хязгаарлагдсан тоотой
8. Enue's BONGGG! Хязгаарлагдсан тоотой
9. Askew's Olivia. Хязгаарлагдсан тоотой



10. Pose's Sushi. Хязгаарлагдсан тоотой
 11. Tues Afterburn. Хязгаарлагдсан тоотой
12. Augor's Blackout. Хязгаарлагдсан тоотой
 13. Banos Asbestos. Хязгаарлагдсан тоотой
14. Reals Sublime. Хязгаарлагдсан тоотой




За ийм гоё лаазтай шүршдэг будгууд байдаг юм байна. Бас мөн зориулалтынх юм чинь гоё л байхдаа.