Facebook дээр блогийнхоо хуудасыг нээлээ. Лайк хийгээрэй :)
Учир нь 25аас дээш Like авч байж домайн нэрээ багасгах юм л даа. Тийм учираас блогийн баруун хэсэгт байгаа Facebook Like товч дээр дараарай.
Одоогийн домайн хаяг >> Энд дар <<
SUC буюу Style Syndrome Street of ART [S united crew] нь 2008 оны 4 сарын 12нд ШУТИС-ийн Үйлдвэрлэл Технологи Дизайны Сургуулийн оюутнууд нийлэн анх гараагаа тавьжээ. SUCrew =>> EtoStarr, Otzz, oOze, vivid, Ganto, Alc, Arka, Joker, Bros болон миний цээжээр нэрийг нь мэддэггүй гишүүдээс бүрдсэн. Хийсэн бүтээсэн зүйлсийн хувьд бага гэхэд багадам учир зарим нэгэн зургуудаас оруулав.
Монгол, Англи 2 үсэг хольж нэрээ өөрөө өөртөө өхөөрдөж бичсэн энэ бохир гартыг яалтай ч бил ээ... Бичиж байхад нь хараагүй болхоор хойноос нь үглээд ч яахав, ямар ч графит бичилтийн хэлбэргүй 1500-ийн spray барьж үзсэнээ гайхуулж явдаг малуудыг ойлгохгүй юм. Анх би ч гэсэн spray барьж төрөөгүй болхоор хэцүү л байлаа гэхдээ хэний ч бүтээл дээр дарж бичиж байсангүй. (SIGNAL-ийг дарсныг эс тооцвол) Хүний tag , throw up дээр ч дархад тухайн хүнээсээ илүү байх ёстой. Гэтэл энэ Монгол, Английн ирлийз нэртэй нөхөрт ингэж дарах эрх ч байхгүй гэж бодно. Үүнийг би хэрэв арилгахыг хүсвэл дахин коунтер өгч, гялбаа болон хүрээний шугамыг гаргана. Гэхэд энэ хүнд үүнийг ойлгох ухаан байсангүй.