Tampilkan postingan dengan label Хэрэгсэл. Tampilkan semua postingan
Tampilkan postingan dengan label Хэрэгсэл. Tampilkan semua postingan

Selasa, 26 April 2011

3M mask

3M™ 7500, 6000, 7000, гэх мэт янз бүрийн загварууд байдгийн дотроос гайхалтай этгээд, шинэлэг загвартай нь 6000 series билээ. Ихэнх нь ажлийн зориулалтаар (уул уурхайн) хэрэглэгддэг ба ханиадний эсрэг зүүх маск байдаг байна . Монголын нэлээд хэдэн графит артист яг ийм масктай уран бүтээлээ туурвидаг. Хэлүүлэлтгүй энэ маск нь мэдээж будагны хордлогонд орохоос сэргийлдэг.
 6000 series нь 6000, 6100, 6200 гэж байдаг. Энэ нь ялгаа байхгүй ба размерийг нь зааж өгдөг: 6000-S 6100-M 6200-L гэж нэрлэдэг байна. Маскний бүтцийн хувьд 3 хэсэгт хуваагдана. Үндсэн хэсэг буюу их бие, филтер буюу шүүлтүүр, тогтоогч буюу толгойд нааж өгөх хуванцар. 
Их биеийн хэсэг  нь урд хэсэгтээ өөрийн филтертэй 2 талдаа нэмэлт филтер суулгах хэсэг байрлана. Нүүртэй наалдах хэсэг нь ризенэн(зөөлөн) байдаг. $13.95
Филтер буюу шүүлтүүр нь давхар будаг сарьнуулагчаар тоноглосон хуванцар биет. 3н давхарагаас бүрдэх филтер үүргээ гүйцэтгэж чадхаа больвол сольж бас болдог. $26.25
 Тогтоогч нь түгжээ хэсэг нь хуванцар ба ризенээс тогтоно. Мэдээж уртасгаж багасгаж болно. $9.45
Үнийн мэдээллийг www.gemplers.com-оос авав.


Sabtu, 22 Januari 2011

Ironlak будаг!


Сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэнд! UPINA байна! Шинээр орж ирсэн.. За тэгээд цаашдаа БЛОГ-г маань улам илүү дэмжиж байгаарай! Баярлалаа!! За одоо мэдээндээ орье. Саяхан Scream маань та бүхэнд жинхэнэ Граффити-д зориулсан будаг гээд MONTANA-г танилцуулж байсан. Харин энэ удаад мөн л Граффити-н жинхэнэ будаг Ironlak-г танилцуулж байна.

Тэдний өөрсдийн веб хуудсанд бичсэн танилцуулгаас цухасхан хүргье. /Алдаа мадаг байгаа байх уучлаарай :D/
Ironlak бол зотон, мод, төмөр, шил, цаас, карт, пластик, хатуу бие, тоосго болон түүнээс бусад олон олон зүйл дээр зурахад зориулагдсан төгс зүйл. Ironlak нь зураачидад зориулагдан зураачдаар бий болсон. Бид урлагт дуртай, мөн хэнийг ч дэмжиж байдаг. 

Бид сайжруулсан акрилийн давирхайг ашигладагын учир нь акрилын давирхай нь цаг уурын олон ч нөхцөлд үүргээ илүү сайн биелүүлж байдаг бөгөөд стандартын Нитро-Комби давирхайнаас илүү сайн наалдацтай мөн уян хатан чанартай юм.  Ironlak-н бүтээгдэхүүн хэзээд тэргүүлж байдаг. 

Бусад шүршдэг будгийн брендүүд өндөр түвшний ацетон хэрэглэдэг бол аль сайн илүү ууршилт хурдантайг нь хэрэглэдэг.  Ironlak ацетоныг хассан ба байгаль орчин болон хэрэглэгчид хүрэх хор хөнөөлийг нь багасгаж хасаж чадсан юм. 

Ironlak нь 2008 оны 11 сард Европд албан ёсоор бүртгэгдсэн юм. Ironlak бол Европын химийн хуулийг 100% дагагч. Мөн бүтээгдэхүүн нь ISO 9001 зөвшөөрөлтэй.

Бид Ironlak-д зөвхөн сайн чанарын хольцийг ашигладаг. Бидний пигмент Европ болон Японд үйлдвэрлэгддэг ба хэзээд пигментний үйлдвэрүүдийг тэргүүлж явдаг билээ.
гэж бичсэн байна. За одоо будагтайгаа танилцья.

Ironlak-н шүршдэг будаг буюу хэлж заншснаар SPRAY нь дотроо 6 төрөлтэй. Үүнд:

1. Ironlak | Интерер/ Екстерер зурганд зориулагдсан
Савалгаа: 400 мл

ӨНГӨЛӨЛТ? IRONLAK, БИД ҮҮНИЙГ ӨНГӨЛЧИХӨӨД БАЙНА.

  
Ironlak / Интерер, Екстерер-д зориулсан энэхүү 400 мл савалгаатай будаг нь нийтдээ 80 гаруй төрлийн өнгөтэй. Доорх зурагнаас харж болно.

2. Ironlak Techies | Тунгалаг лаазнууд
Савалгаа: 400 мл

ЦОО ШИНЭ "Techies".

Энэ нь тунгалаг хар болон цагаан  гэсэн 2 төрөлтэй ба захын ирмэгийн илүүдлийг арилгахад зориулагдсан. Эднийг Ironlak-н ямар нэгэн будаг болон, хольц, давхарга дээр ашиглаж болох юм байна. 

 3. Ironlak Tar Paint | Tar Paint нь хар болон цагаан
Савалгаа: 500 мл

САЙН БҮРХҮҮЛТ ХАР ТОСОН БУДАГ. БҮХ ГАДАРГУУД ЗОРИУЛАГДСАН.

Сайн чанарын хар тосон будаг. Бүх гадаргууд зориулагдсан ба мөн аль ч улиралд сүүргээ сайн шүйцэтгэдэг. Хурдан хатдаг, ажлыг хөнгөвчилнө.

4. Reload by Ironlak | Raw Firepower.
Савалгаа: 600 мл

ТҮРГЭН ХҮРГЭЛТ. ХЯНАЛТ. ӨНГӨЛӨЛТ. БАГА ҮНЭР. ШИНЭ ЗУУРАЛДАГГҮЙ ҮНЭР.

Шинэ 600 мл савалгаатай Ironlak. Бусадтайга ижил боловч илүү том лаазтай. 
Одоохондоо энэхүү төрөлд ердөө 8 төрлийн өнгө байгаа хэдий ч цаашид улам нэмэгдэх бизээ.


 5. Ironlak | Speciality 
Энэхүү тусгай будгууд нь дотроо 3 төрөлтэй. Үүнд:  

- Ironlak Spray Adhesive.

Наадаг цаас, шүр зүүлт зэрэг гар урлалын зүйлүүдэд хэрэглэхэд зориулагдсан ажээ. 

- Ironlak Silicone Spray.
 
Ironlak Силикон Спрей-г машин болон гэрийн нөхцөлд мөн аж үйлдэвэрийн зүйлд ашиглахад зориулагдсан. Чахарсан нугасны дуу чимээг зогсоохдоо гайхалтай. Мөн цож дэгээний дуу чимээ дардаг, Хөшиг, цахилгааны дууг намдаана. Гаражинд тосолгоо гэх мэд зүйлс хэрэглэж болох ба гаражны өнхөрдөг хаалганы чимээг намдаана. t is also handy in the garage for lubricating saw blades and even garage/ roller door tracks. 

-Ironlak Fabric Protector.
 Ironlak Бөс даавуухамгаалагч нь ерөнхийдөө бөс даавуу төрлийн зүйлд ашиглахад зориулагдсан ба машины суудал, угдал, арвсан эдлэлд тохиромжтой.

6.  Little Laks | Mini Cans.
Савалгаа: 100 мл

ЖИЖИГ ЛААЗНУУД, ЯГ ИЖИЛ ГАЙХАЛТАЙ ӨНГӨЛӨЛТ.

 

Little Laks  бол жижиг савалгаатай хэдий ч яг л бусадтайгаа ижилхэн, чиний цүнхэнд бага зай эзэлнэ. 100 мл-н савалгаатай энэхүү жижиг спрей нь 7 өнгөний сонголттой.

 Дараагийн мэдээгээрээ та бүхэндээ IRONLAK компаний бусад бүтээгдэхүүнүүдийг танилцуулах болно. /Мэдээж ГРАФФИТИ-н хэрэгсэл болон бусад зүйлс/ Таалагдсан бол сэтгэгдэлээ мартаваа. Баярлалаа..

Jumat, 21 Januari 2011

Ийм дэлгүүртэй болохсон... /SPECTRUM/

 Өндөр хөгжилтэй гадаадын оронд граффити дэлгүүр хүртэл ийм сайхан хэхэ...

 
 Монголд бас нэг иймэрхүү бараатай дэлгүүр байдаг болчвол зүгээр л юм...
 Нээрээ эртээд манай нэг зочин ийм дэлгүүр нээх талаар халит дурдаад өнгөрсөн. Амжилт хүсье залуусаа БИД ХҮЛЭЭЖ Л БАЙНА шүү..
 Олон л хүн ийм газар нээхийг хүсдэг юм билээ... Гэхдээ би өмнө нь Монтанагийн талаар нийтлэхдээ энэ талаар дурдсан..



 Хувцас загвараа хүртэл энэ дэлгүүр дээрээ байрлуулж байвал илүү их хүн авах байх.









Дараа тэгэж байгаад энэ дэлгүүрийн талаар дахиад нэг мэдээ нэмнээ... Coming Soon

Selasa, 11 Januari 2011

Montana будаг


Германы Монтана будаг бол жинхэнэ граффитид зориулсан будаг.
 MONTANA болон бусад сайн чанарын Aerosol жунгаа будаг шиг толгойтойгоо (cap) ирдэггүй. 
Montana дотроо:
-Gold 400ml
-White 400ml
-New Black 400ml
-Black extended 600ml
-HardCore 400ml
-SilverChrome 600ml
-TarBlack 500ml
-XXL 750ml
-Spider 200ml
-Pocket 100ml
-Basic 400ml
мөн MTN гэж загварууд бий
өнгөний кодууд нь
Шүршдэг будаг нарийн байх тусмаа гоё. Монтанагийн хамгийн нарийн нь 8-12мм бараг л харандаа шиг :-o тэгээд 15-40 40-180 100-130 180-200мм гэж байдаг. Яагаад ингэж тойм байгаа вэ гэхээр spray-ээ хол ойр барихаас болдог. Харин Монголд орж ирдэг жунгаа будгийг яаж ч ойр барьсан (1см-ээс нарийн гарахгүй ба урсана) бас яаж ч хол барьсан монтана шиг 20см гарахгүй замдаа саринадаг.
Sugar Melon - Montana Matt    Sugar Melon - Montana Matt    £6.50
Blood Orange - Montana Matt    Blood Orange - Montana Matt    £6.50

Ketchup - Montana Matt    Ketchup - Montana Matt    £6.50
Royal Red - Montana Matt    Royal Red - Montana Matt    £6.50
Flamingo - Montana Matt    Flamingo - Montana Matt    £6.50
Blackberry - Montana Matt    Blackberry - Montana Matt    £6.50
Blue Velvet - Montana Matt    Blue Velvet - Montana Matt    £6.50
Baby Blue - Montana Matt    Baby Blue - Montana Matt    £6.50
Light Blue - Montana Matt    Light Blue - Montana Matt    £6.50
Sky Blue - Montana Matt    Sky Blue - Montana Matt    £6.50
Green Apple - Montana Matt    Green Apple - Montana Matt    £6.50
Lime - Montana Matt    Lime - Montana Matt    £6.50
Fern Green - Montana Matt    Fern Green - Montana Matt    £6.50
Silver Grey - Montana Matt    Silver Grey - Montana Matt    £6.50
Dust Grey - Montana Matt    Dust Grey - Montana Matt    £6.50
Steel Grey - Montana Matt    Steel Grey - Montana Matt    £6.50
Anthracite - Montana Matt    Anthracite - Montana Matt    £6.50
Elm - Montana Matt    Elm - Montana Matt    £6.50
Sand - Montana Matt    Sand - Montana Matt    £6.50
Coconut - Montana Matt    Coconut - Montana Matt    £6.50
Coke - Montana Matt    Coke - Montana Matt    £6.50
Ийм үнэтэй байхад авах хүн ч байхгүй биз дээ.. Тийм ч учраас жунгаа л орж ирдэг биз. Гэхдээ үнэтэйн хэрээр 200ml илүү савалгаатай, дүүргэлт ихтэй бас илүү өтгөн. Өтгөн байна гэдэг чинь илүү бага урсана гэсэн үг. Заза яаж ч сайлаад Montana орж ирэхгүй яаж ч муулаад хужаа будагтайгаа байхаас хойно би ч яая гэхэв дээ... Хэхэ би дандаа нэг зүйлийг боддог юм л даа. Гадаадын граффитичид Монголд ирээд жунгаа будагаар зурах гэж нусаа хацартаа наах байх даа :P харин Монголын артистууд яаж ч бодсон сайн будгаар аймар юм хийнэ хэхэ :D тийм болхоор энэ жунгаа амархан урсдаг хэмжээсгүй будагндаа баярламаар ч юм шиг мэдэхгүй юм .... / ScReaM /