Sabtu, 26 Februari 2011

Намайг будаач Широ!

Энгийн нэгэн япон сувилагч граффити артист болж өнгө гайхамшигийг авчирж чаджээ. Тэр бол Younity-с танилцуулж байгаа SHIRO.. Бид түүний ертөнцөд амьдарч байна.


Хамгийн түрүүнд Широгийн талаар цухасхан танилцуулсан нь дээр байх. Тэр анх энгийн л нэг сувилагч байсан.. Харин одоо тэр өөрийн хүсэл сонирхол авьяасдаа хөтлөгдөн граффити уран бүтээлч болжээ.. /Широ эмэгтэй шүү кк/

Түүний ярилцлагаас хүргэж байна.

Манай уншигчид хамгийн түрүүнд үүнийг мэдэхийг хүсэж байгаа байх: Чиний нэр ямар утга илэрхийлж байгаа вэ?

Миний нэр бол "Будаагүй". Тэр нь "оригоороо байх" гэсэн утгатай.


Чи ер нь яаж зурдаг вэ? Эхлээд скизээ гаргадаг уу? 

Би эхлээд ханан дээр скизээ гаргах дуртай. Гэхдээ би чөлөөтөөр ч хийдэг. 

 

Чи маш олон төрлийн хэв маяг, онцлогийг үг үсэг дээрээ гаргажээ , яаж ажилласан бэ?

Миний энэ онцлогууд надтай ер нь төстэй. Би зүгээр ямар харагдахыг хүсэж байгаагаа бас ямар харагдаж байгаагаа илэрхийлэхийг хүссэн ^^ миний бичих бол энгийн.




Shiro маш олон өөр сонирхол болон үйлдлүүдийг хамтад нь тэнцүүлж чаддаг. Энэ бол урам бусад эмэгтэйчүүдэд урам зориг оруулдаг. 

Чи яаж өөрийн карьер болон сувилагчийн  ажил үүргээ аялалын уран бүтээлч хийхд цагаа зохицуулдаг вэ?

Би цагаа хувааж ажилладаг. Би амралтаараа аялалаар явдаг, гэхдээ их ажилтай бол буцдаг. Манай босс надад тохирсон цагийн хуваарь гаргаж өгдөг. Миний уран бүтээлд миний компаний аижлчид их тусалдаг. Би талархаж, эмнэлэг дээрээ ямар нэгэн зурагт хуудсууд эсвэл тэмдэг хийдэг.

Чи бидэнд Бэрлинд тэмцээн болж байх үед Японы загасны дэлгүүрт фестивал болсон талаар тодорхойлооч. Загасны фестивалд юу болсон, бас яаж түүнд орсон талаараа?

Миний бодлоор Японд граффити их нуугдмал. Тиймээс бид ханан дээр зурахдаа тийм ч эрх чөлөөтэй биш. Энэ нөхцөл байдал намайг аялахад хүргэсэн байх гэж бид бодож байна .Гэхдээ энэ бол аль ч талаараа гайхалтай л даа.

Японы граффити уран бүтээлчид их харанхуй.  Би бага багаар дэлгэрүүлмээр байна.  Миний граффити шоу хийнэ гээд байгаагийн учир нь энэ. Надад маш олон дуртай уран бүтээлчид байгаа. Like Phil & Fate, Kami & Sasu, , Esow, Very, Suiko, Tenga, Kane, Kress, Want, Sect, Shar, Belx2, Kazzrock, Sen, Skol, Casper, Sklaw, Neim, Kuni, QP, Zen, VTR, Kichi..гэх мэт.

Бүх газрын л граффити онцлогтой байдаг.  Тэгээд Америк болон Европын хувьд ялгааг нь тодорхойлох хэцүү. Гэхдээ миний хувьд NY-н граффити их онцгой. Олон хүмүүс их сайшаадаг учир нь тэр бол яг л оргинал газар хийсэн.  Би гэрийнхээ ойр орчимд маш олон газрын тэмдэг хийсэн. Тэгээд би загасны дэлгүүрт локо фестивальд уригдсан. Миний уран бүтээл миний гэрийн орчимд байгаад би их баяртай байдаг.  


Биеэн дээрх зураг: Бид чамайг биен дээр зурах дуртайг олж мэдсэн. Хэзээ эхэлж бас сонирхолтой талыг яаж олсон бэ? Чи биен дээрх зургаас эрч хүч эрдэг үү?  

Би маш удаан хугацааны өмнө олж нээсэн. Охид намайг тэдэн дээр зураач гэдэг.  Яагаад гэвэл би бас л эмэгтэй учраас тэдэнд үүнийг надаас асуухад амархан байдаг байх. Хүмүүс зуруулаад өөрсдийнхөө зургийг авдаг. Би түүнийг харахдаа баяртай байдаг. Биен дээр зурах надад тийм ч чухал биш ч гэсэн би дуртйа. Энэн хөгжилтэй. Поска маркер бол биен дээр зурахад сайхн маркер.Би маркерд дуртай.

Эхлээд бидэнд The Younity-тэй хамтарж ажилладаг талаараа яриач. Мөн яаж түүнд  хамтрах болсон бэ?,

Би Younity-д орохын өмнө Toofly болон Alice гэдэг найзтай болсон. Younity-н уулзалтан дээр би анх удаа Alice бидэнд хоол хийж өгсөн. Тэгээд л би автоматаар тэдний гишүүн болсон байсан. Би баяртай байсан.

Тэр байгууллагаас ч юу сурсан бэ, бас бусад сурсанаа хуваалцаж яг B Girl шиг байдаг уу?  

Охидтой ажиллахад үргэлж гайхалтай байдаг. Учир нь зөвхөн зураг зурахдаа ч биш бид их хамтдаа их хөгжилтэй байдаг. Гэхдээ охид ихэвчлэн идэж уух, дэлгүүр хэсэх гэх мэт зүйлс ярьцгаадаг. Би SUG cru-д байхдаа ч тэр. Энэ бол охидын олон улсын граффити crew. Бид граффити аялалаа жилд нэг удаа хийдэг. Бид Граффити ертөнцөд эмэгтэйчүүд их чадалтайг харуулахыг хүсдэг. Гэхдээ бид ажлаа илүү их илэрхийлэхийг хүсдэг.  Би охидыг Граффити/Хип Хоп-д төлөөлөл байхыг хүсэн охидод "Хүчтэй байж бас өөрсдийгөө илэрхийлэхдээ чөлөөтэй бай."гэж хэлдэг.

Чиний хувьд эдгээрээс ер нь аль нь илүү сонирхолтой вэ? мөн  яагаад энэ чухал граффити ашиглах дунд зэргийн нэвтрүүлэх захидал?
Бид хамтдаа байхдаа үргэлж сайн баг байдаг. Тиймээс би эхлээд зурахаасаа өмнө хэн нэгэнтэй уулзвал зураад дууссаны дараа сайн найзууд болсон байх болно.  Миний баруун чих бага зэрэг муу сонсдог. Би ярихаасаа илүү их зурах дуртай.



Shiro маш олон хамтран ажиллагчид, crew-үүд болон олон байгууллагуудтай хамтран ажилладаг. Sand One-тэй хамтран ажиллаж байх үеийнх нь зураг

Түүнтэй хамтран ажиллахад ямар вэ?? та 2 бие биенээсээ яаж урам авдаг вэ? бас хамтран ажиллаж байхдаа юу мэдэрдэг вэ?

Бид бие биенийгээ өнгөрсөн жилийн Miami Art Basel-н үеээр мэддэг болсон юм. Бид имэйлээр хоорондоо холбогддог байсан.  Би түүнтэй хамт зурж, найзууд болцгоосон. 



Дуу хөгжим: Shiro хип хоп-д тун дуртай нэгэн.. Энд хөгжилтэй хэдэн асуулт байна!

Чи өөрийнхөө дуртай хамтлаг дуучдыг зурах талаар бодож байв уу? Хэрвээ тийм бол яаж зурах  байсан бэ? 

Би эмэгтэй реппэрүүдтай хамтран ажиллахыг хүсдэг. Би янз бүрийн бүтээгдэхүүний загварыг нь гаргахыг хүсдэг. Футболка, цүнх, чимэглэл гэх мэт.. Missy Elliott бол хамгийн шилдэг нь. Хэн нэгэн нь түүний найз бол надтай холбогдоорой. Эсвэл Lil' kim, эсвэл lil' mama, ч юм уу. Би Lisa (Left eye) тай уулзахыг хүсэж байна .. мини зан ааш  ер нь л эмэгтэй реппэртэй ижил зан чанартай гэж боддог шүү лол

 
Чиний хамгийн анхны хип хоп cd/кассет?

Японы реп байсан. Би саяхан миний анхны CD-ы реппэр манай дошных байсан гэж мэдсэн. So we became good friends. Cool биш байна уу?♪


Жишээ нь?

Би Японы underground хип хопд дуртай. Тэнд маш олон хүмүүс байдаг, бас тэндээс сонгоод л..



Аялал: Тэр маш олон газраар явж байсан, бид илүү ихийг мэдэхийг хүүсэн юм! 

Хэрвээ чи ямар нэгэн улсад өссөн бол, аль хот байсан бэ?

Би өөрийн гэр болох Yaizu-Shizuoka-д маш хайртай. Тиймээс би өөр газруудыг бодож чадахгүй байна. Тэнд уул ус, онгоцны буудал, бас маш олон дэлгүүр манайхтай ойрхон байдаг байсан, IБи Фүжи уулыг өөрийнхөө өрөөний цонхоор хардаг байсан шүү. Энэ бол Японы хамгийн үзэсгэлэнтэй уул.


Чиний одоогоор зочилж амжаагүй байгаа улсууд?? 

Испани, Пуерто-Рико, Чили, Африк, Энэтхэг. Гэхдээ зөвхөн эд нар биш, дахиад байгаа.


Ингээд, 2011 онд юу хийх төлөвлөгөөтэй байна?

Өөрийнхөө гэрийн энэ хавьд эмэгтэй уран бүтээлчидтэй хамтарч зурах санаатай байгаа энэ 2 дугаар сард. Мөн 3 сард Австралид тойрон зурах төлөвлөгөөтэй байна.  Энэ зун 2 сар NY-д байж магадгүй.

Дараа нь бусад эмэгтэй уран бүтээлчдийн талаар мэдээ хүргэнээ ;)

Jumat, 25 Februari 2011

Графит хичээл зааж байх юм.

 Зааз энэ графит гэдэг чинь 40 минутаар ордог 10 жилийн хичээл шиг хэн нэгэн багшийн хэлсэн замаар урагшаа болцым биш үү. Энд Ганбат хэмээх нэгэн багш ийнхүү өгүүлжээ. Уг нь ScReaM миний бодлоор графит хувь хүний зан араншин, шинж тэмдэг, үзэл санаа, сэтгэн бодох чадварыг гаргаж өгсөн баймаар.

Миний бие энэ урлагийг бага зэрэг сонирхдог юм. Тэгээд үүнийгээ та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. За тэгээд надтай хамт графит бичээрэй.
Хичээл №1

1: таньд 2 харандаа бас цагаан цаас хэрэгтэй. Харандааны нэг нь хатуулаг сайтай, нөгөө нь зөөлөн байх хэрэгтэй




2: 

Хатуу харандаагаар өөрийн бичих зүйлээ хүссэн хэлбэрээрээ бичнэ. Ингэл\хдээ чанга даралгүй бүдгэвтэр бичээрэй
Бичсэн зүйлээ хажуу тийш нь бага зэрэг зөөсөн мэт дахин бичих хэрэгтэй. Өөрийн бичиж буй зүйлийн өргөн нь болох хэмжээ аваарай





3.Одоо
хатуу харандаагаараа хүрээг тодруулж өгөх хэрэгтэй. Ингэхдээ зарим нэг
үсгэнд бага зэрэг хурц хурц дүрс үүсгэж өгнө. Би бол G болон L үсгүүдэд
ир дуртай. Харин энд W, G, L, S үсгүүдийг арай онцгойруулж өглөө.





4: Одоо дотор байх бүдэг дүрсүүдээ арилгана. 
Тэгээд үлдэх хүрээгээ дахин тодосгоорой. тэгэхгүй бол баллуурдахад арилсан байж болзошгүй




5:
Одоо бага зэрэг сүүдэр оруулж өгөх хэрэгтэй. ингэснээрээ цааснаас
хөндий мэт харагдана. Хэрэв гэрэл дээрээ гэж үзвэл доорх байдлаар
сүүдэр оруулна.





За ингээд л дуусаа...

Rabu, 23 Februari 2011

Cope2 the Legend



Fernando Carlo бидний мэдхээр "cope" тэрээр өмнөд Бронкс болон New-York хотод графитиг түгээж байжээ. 1978-1979 оны хугацаанд графит зурж байв.1 жилийн хугацаанд домог болж чадсан байна гэдэг бол төрөлхийн авъяастай гэхэд хэлсдэхгүй биз ээ. Түүний авга ах Chico 80 түүнийг графитруу татан оруулсан гэдэг. Тэр ихэнхдээ Throw Up таг хийдэг ба WildStyle-аар графит бичдэг байна.
1982 онд cope Kings Destroy King, King of the 4 Line хэмээх томоохон графитуудаа бүтээж шуугиулж явжээ.
Мөн Boogie Down-ий Sex and Violenc албомын Cover-ыг хийж байсан байна. 2003 онд Cope-ын "True Legend" номыг
Righters.com нийтлэж байж гэх мэт бичээд байвал их юм байна дөө. Эцэст нь Cope2 the Legend...




Minggu, 20 Februari 2011

Fuck China !

 Өмнөх нийтлэл дээр таавар хэвээр үлдээсэн тэр үг маань Fuck байлаа... 
Энэ бол China. Хийсэн үйл хийсэн хэрэг нь хангалттай хэрээс хэтэрсэн хятдуудад зориуллаа! Тэгж байгаад дулаархаар нарны зам дээр хийнэ гэсэн бодол санаанд багтаад л байна.     Not made in China /SUC/
xac crew нэрийн өмнөөс ганц sketch., by the ScReaM?


 

Rabu, 16 Februari 2011

3D sketch.. can you read ?

Их л хичээж зурлаа. За тэгээд шүүмжлэх зүйл байвал хэлээд бай... Байхгүй байсан ч хэлээрэй :)

Senin, 14 Februari 2011

Алдартай ГРАФФИТИ уран бүтээлчид (1-р хэсэг)

Өнгөрсөн ч гэсэн Сар шинийн мэнд! Удаан хугацааны турш мэдээлэл оруулаагүйдээ нийт уншигчидаасаа хүлцэл өчье. Энэ удаагийнхаа мэдээгээр нийт граффити сонирхогчиддоо зориулаад дэлхийн алдартай граффити уран бүтээлчидийн талаарх мэдээг хүргье гэж зорьлоо. Дэлхийн хэмжээнд цөөн тооны алдартай граффити уран бүтээлчид байдаг бөгөөд эдгээр уран бүтээлчдийн талаарх мэдээллийг та бүхэнд хэсэг хэсгээр нь хүргэх болно. Харин ингээд хамгийн эхний граффити уран бүтээлч хэн байх бол?
Дэлхийд танигдсан Алдартай граффити уран бүтээлчид үнэхээр цөөхөн.

ХАНА БА ЭНХ ТАЙВАН

Уран зургийн үзэсгэлэнгийн танхим гэдэг ердөө л хэдэн баячуудын цуглуулгыг хадгалдаг газар.

XIX зуунаас Европт өрнөсөн аж үйлдвэрийн хувьсгалын үр дүнд хүч, эрх мэдэл язгууртнуудаас хөрөнгөтнүүдийн гарт аажмаар шилжиж эхлэх тэр үетэй зэрэгцэн уран зураг дүрслэл, бүтээх арга хэлбэрийн хувьд илүүтэй өргөжин, романтизм, импрессионизм зэрэг шинэ урсгал, арга барил үүсэн хөгжиж эхэлсэн юм. Энэ үеийн уран зураг дах өөр нэг томоохон шинэчлэл бол өмнө нь зөвхөн язгууртнуудын төлөө оршиж байсан уран зураг нийтийн урлаг болох хандлагатай болж, уран зургууд тансаг орд харшаас халин гарч, жирийн ардад зориулсан үзэсгэлэнгүүд нээгдэж эхэлсэн юм. 
 
Гэхдээ гайхалтэй гэгдэх уран бүтээлийн эзэмшигч, хэрэглэгчид нь чинээлэг иргэд хэвээр л байлаа. Харин 1950-аад оноос хойш Энди Вархолоор толгойлуулсан уран бүтээлчид хүмүүсийн өдөр тутмын хэрэглээний зүйл, бүтээгдэхүүний сав баглаа боодол, сурталчилгааны самбаруудыг урлагийн бүтээл болгохоор ажиллаж эхэлснээр поп арт буюу нийтийн урлаг хэмээх ойлголт үүссэн бол Жозеф Бойс гудамж, байшингийн булан, мод зэргийг контемпорари урлагийнхаа талбар болгон ашиглаж эхлэв. 

Өнгөрсөн зууны сүүл үеэс эхлэн Берлин, Бристоль, Лондон, Сан Паоло, Нью-Йорк зэрэг Европ Амеркийн томоохон хотуудад залуус өөрсдийн үзэл бодол хүсэл тэмүүллээр гудамж талбай, барилгын ханан дээр илэрхийлэн гаргаж эхэлснээр стрийт арт буюу  гудамжны урлаг хөгжиж эхэлсэн юм. Энэ бол жинхэнэ нийтэд зориулсан урлаг байв. Эдгээр гудамжны уран бүтээлчдийн нэг нь Bansky.

Охин ба цэрэг. 2005 онд Bansky Палестинд очиж, Израйлчуудын Палестинтай хиооэх хэсгээр босгомон ханан дээр туурвисан бүтээл. Энэ хана нь Берлины хананаас бүр 3 дахин урт юм хана ажээ.

Юуны өмнө Banksy бол хамгийн алдартай граффити уран бүтээлч.  Мэдээж одоо ч гэсэн түүнийг хэн гэдгийг хэн ч мэдээгүй байгаа.. Ядаж түүний гэрэл зургийг харсан ч хүн байхгүй, бас хэдэн онд хаана төрсөн бэ гэдгийг нь хэн ч мэддэггүй. Зөвхөн BANSKY л өөрөө өөрийгөө хэн бэ гэдгийг мэднэ.  

Охин. Бристоль

Түүний бас нэгэн онцлог нь тэрээр нийгэм улс төрийн зүтгэлтэн. Учир нь түүний уран бүтээлүүд орчин үеийн нийгмийн гажуудал, нийгмийн байдал, улс төрийг гярхай ажиглаж хар бараан талыг нь хошигнож элэглэсэн байдаг ба ихэнх бүтээл нь дайн, камтализмын эсрэг байдаг юм.  Түүний бүтээлүүд цоолбооор, шүршдэг будгаар, энгийн будаг болон багсаар бүтээгдсэн байдаг. Түүний зарим гайхамшигтай бүтээлүүд нь Лондон хот болон бусад хотуудын илэрхийлэл болсон байдаг.

KKK. Ку Клус Клан буюу Амеркийн хойд мужуудад одоо ч оршин байгаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчидийг эсэргүүцсэн граффити. Энэ бүлгийнхэн гэмгүй хар арьстнуудыг дүүжлэн хороодог байснаараа алдартай ажээ.

Хэрвээ График дизайнер Тристан Манкогийн үгэнд итгэх юм бол Bansky 1974 онд Английн Бристольд фотоф зургийн техникчийн хүү болон мэндэлж, багадаа мах эвдэгч болохоор оролдрж байсан ч Бристольд наяад оны сүүл үед өрнөсөн андергаунд соёлын нөлөөгөөр гудамжны уран бүтээлч болохоор шийдсэн гэдэг.

Banksy анхны чөлөөт граффити ажлаа 1992–1994 онд эхэлсэн тэр бол дэлхийн уран бүтээлч. Түүний ажлын нэгээхэн хэсэг нь Вристол метроны буудлын хана байлаа. Тэр анхнаасаа л цоолбор ашиглан мөн чөлөөт маягаар зурах аргыг ашигладаг байв. Тэрээр цоолбор хийж байхдаа цагдаагаас нуугдан хог тээвэрлэх ачааны машин доогуур хүртэл ордог байв. Энэ арга барилыг хэрэглэж байхдаа тэр удалгүй Бристол, Лондонд тэр илүү алдартай болж түүнийг урлаг анзаарсан юм. 

Banksy-н Bristol-н Бэлгийн эрүүл ахйн эмнэлгийн ханан дээр зурсан  Нүцгэн эр/Naked Man бүтээл. Хотын захиргаанаас уг бүтээлийг арилгах шийдвэр гаргасан ч иргэд эсэргүүцсэнээс ханан дээр үлдэж чаджээ.

 
Капитализмын эсрэг


Зарим хүмүүс энэ дэлхийг илүү сайн газар болгохын тулд цагдаа болдог. Харин зарим хүмүүс энэ дэлхийг илүү сайхан харагддаг газар болгохын тулд гудамжинд зураг зурдаг.


Түүний бүтээлүүд олон олон томоохон хотуудын гудамжийг амь оруулан зорчигчдод нэгийг бодогдуулан оршиж байна.

Тэрээр дан ганц гудамжны уран бүтээлч биш. Учир нь 2002 онд тэрээр LA-д үзэсгэлэнгийн танхимд анхны үзэсгэлэнгээ гаргасан ба мөн нэмж дурдахад шог зураг, хэвлэлийн дизайн, уран баримал гээд олон салбарт бүтээдэг нэгэн ажээ.
Гуантанамо. Гуантанамогийн шоронд хоригдож буй талибанчуудын эрх зөрчигдөж буйг уг харуулжээ.
Харх. Нью-Йорк-н Хятад Хороолол. /Яаанаа устгаж байна шд../

Banksy өнгөрсөн оны 1 сард болсон инди кино бүтээгчидэд зориулсан SUNDANCE киногоороо наадамд Exit Throught Gift Shop бүтээлээрээ оролцож, кино найруулагчийн замналаа эхэлсэн ажээ. 
Дөлгөөхөн баруун. Бристоль
Энэ нийгмийг авраач. Лондонгийн захиргаа үүнийг вандализс хэмээн үзэж 3 өдрийн дараа арилгажээ.

Граффити бол уран бүтээлч байх хамгийн шударга арга зам. Яагаад гэвэл чи үүнийг хичснээрээ мөнгө олохгүй. Үзэгчдэд ч үүнийг ойлгохын тулд тодорхой хэмжээний боловсрол, эсвэл аль нэгэн үзэсгэлэнгийн тасалбар худалдаж авах шаардлага гардаггүй. 

Эх сурвалж: Wikipedia.org;  Гоодаль сэтгүүл

Jumat, 11 Februari 2011

Space Art No.3

Дахиад нэг сансар, огтОргүй...
Задгай байдал, эрх чөлөө, хязгааргүй уудам энэ бол миний орон зай... / ScReaM /



За ингээд хэлж байснаараа бичлэг бас нэмлээ шүү...
Анх удаагаа бичлэг монтажлаж үзлээ... Дажгүй амархан л санагдлаа гэхдээ мэргэжлийнхэний хажууд сул байгаа байхөө... хэхэ
http://www.youtube.com/watch?v=tlbvIpRVtvA
Нийтлэл хийсэн бүтээл маань таалагдсан бол сэтгэгдэл үлдээнэ үү..